Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Арваннэгдүгээр сарын 14, 15-нд цасан шуурга шуурна"

"Арваннэгдүгээр сарын 14, 15-нд цасан шуурга шуурна"

Ирэх өрдүүдэд цаг агаар ямар байх талаар  Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргалаас тодрууллаа. 


-Ихэнх нутгаар арваннэгдүгээр сарын 14, 15-нд хүчтэй цасан шуурга болно гэлээ. Хур тунадас хэр их орох бол?

– Хиймэл дагуулын мэдээллээр өчигдөр өглөөний байдлаар нийт нутгийн 57 хувь нь цасан бүрхүүлтэй байна гэсэн мэдээ гарсан. Цасны зузааны хувьд 0-46 см цасан бүрхүүлтэй байна. Хамгийн зузаан цасан бүрхүүл Төв аймгийн Эрдэнэсант сум. Өмнөх шөнө хамгийн хүйтэн буюу -35 градус хүрлээ.

Цаашдаа арваннэгдүгээр сарын 14-ний өдөр нутгийн зүүн хагаст харьцангуй дулаахан байх боловч арваннэгдүгээр сарын 15-наас баруун болон төв, зүүн аймгуудаар хүйтэрч, цасан шуурга шуурна.

Энэ удаагийн цаг агаарын аюултай үзэгдлийн үеэр хур тунадас харьцангуй бага орно. Ихэнх нутгаар хүйтэрсэн учраас хур тунадасны хэмжээ багасдаг. Салхины хурд өмнөх шуургатай дүйцэхүйц хэмжээнд салхилах төлөвтэй байна.

-Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар их хэмжээний цас орсон. Цаг уурын байгууллагаас малчид, тариаланчдад цаг агаарын мэдээллийг хэрхэн түгээдэг вэ?

-Манай байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээхээс гадна цахим вэб сайтаараа мэдээлдэг. Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн үед иргэдэд онцгой байдлын газраас анхааруулгыг хүргэдэг. Бид онцгой байдлын газартай хамтран орон нутгийн иргэдийн гар утсанд мессежээр цаг агаарын мэдээллийг шуурхай хүргэдэг.

-Хүнд биед мэдрэгдэх температурын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бидний өдөр тутам цаг агаарын мэдээнд хүлээж авч буй температур нь агаарын температур. Энэ нь тухайн температур хүний биед хэрхэн мэдрэгдэх вэ гэдгийг шууд илэрхийлдэггүй. Тухайн температурыг хэрхэн мэдрэх нь агаарын урсгал буюу салхины хурд, чийгшлээс хамаардаг. Үүнийг хүнд мэдрэгдэх температур гэдэг.

Хүйтэн сэрүүний улиралд салхины хурд их байвал мэдрэгдэх температур нь тухайн агаарын температураас илүү хүйтэн мэдрэгдэнэ.

Монгол орны цаг агаарт салхины нөлөө их байдаг. Гадаа -7 градус хүйтэн, 18 м/сек салхитай байгаа бол хүний биед мэдрэгдэх температур нь -23 градус байна гэсэн үг. Энэ хүйтэн үед гадаа удаан хугацаагаар явбал хайрагдаж, осгоно. Энэ талаарх мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна.

-Иргэд идэр ес эхлээгүй байхад цаг агаар цас ихтэй хүйтэн байна гэдгийг хэлж буй. Олон жилийн дунджаар арваннэгдүгээр сарын цаг агаар хүйтэн байна уу?

-Цаг уурын байгууллагаас нарийн судалгааг хийдэг. Гэхдээ яг тийм хүйтэн жил болно гэдэг статистик мэдээлэл гарч ирдэггүй. Жишээлбэл, арваннэгдүгээр сард их цас ордог ч арванхоёрдугаар сард харьцангуй дулаан байх жил бий. Арваннэгдүгээр сард цас их орж, хүйтэн байхад үргэлжлүүлэн арванхоёрдугаар сард хүйтрэх тохиолдол ч байна. Гэхдээ арваннэгдүгээр сард ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон нөхцөлд ирэх сард хүйтэн байх магадлалтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан