Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна

Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтыг “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж буй. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Арваннэгдүгээр сарын 8-нд болсон түгжрэлийн гол шалтгаануудын нэг нь дулааны цахилгаан станцууд өдрийн цагаар галт тэргээр 28 удаа нүүрс нэмж авсан явдал. Иймд энэ байршилд нүхэн гарц ашиглалтад орвол төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөнөөс баруун тийш 22-ын товчоо хүртэлх авто замын хөдөлгөөн галт тэрэгний хөдөлгөөний улмаас саатахааргүй болох юм" гэв. 

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин "Судалгаанаас үзэхэд Таван шарын төмөр зам орчимд авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2 цаг 40 минут хязгаарлагдаж байна. Өөрөөр хэлбэл, төмөр зам болон авто зам нэг түвшинд огтлолцсонтой холбоотойгоор авто замын хөдөлгөөн саатаж байдаг. Тиймээс нүхэн гарц хийснээр замын хөдөлгөөний ачаалал буюу түгжрэл буурна. Нүхэн гарцын зорчих хэсэг дөрвөн эгнээтэй, 5 метр өндөр учраас нийтийн тээвэр болон ачааны машин нэвтрэх бүрэн боломжтой. Мөн борооны болон гадаргын ус зайлуулах помпын насос хийнэ" гэв. 

“Улаанбаатар хотын төмөр замын доогуур авто замын нүхэн гарц байгуулах төсөл”-ийн захирал Жан Хао "Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний дагуу хавтангийн цутгалтыг хийж байна. Хүйтний эрч чангарах учраас удахгүй ажлыг зогсоож, ирэх оны гуравдугаар сарын сүүл, дөрвөн сарын эхээр үргэлжлүүлэн, хоёрлдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэлээ.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Таван шарын төмөр зам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Гермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан