Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГУРВАН САЙХАНЫ ТОЙРОМ ХАРВАА БОЛЛОО

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн санаачлагаар Монгол улсын Үлэмж дархан мэргэн, СГЗ Д.Басхүүгийн нэрэмжит "Гурван сайханы тойром харваа" шагайн нээлттэй тэмцээн 2023 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2/4 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Үндэсний болон бусад спортыг хөгжүүлэх төрөл бүрийн төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд тэрхүү арга хэмжээний нэг нь "Гурван сайханы тойром харваа" тэмцээн юм.

Тус тэмцээний төсвийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлан, Засаг дарга Ренчинбямбын Сэддорж, аймгийн шагайн холбоо хамтран зохион байгуулж, тэмцээнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Хэнтий, Баянхонгор, Хөвсгөл, Завхан зэрэг найман аймгийн 68 багийн 560 гаруй харваач цэц мэргэнээ сорин оролцлоо.

Шагайчдын маань оноо мэргэн, хараа хурц, уухай цээл байх болтугай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01