Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Отгонбаатар Өмнөговь аймагт байрлах Оюутолгой ХХК руу дайрч орохыг завджээ

 

https://livetv.mn/storage/posts/December2023/6XYlabNTMSuDcqf6z2NX-medium.PNG

 

 

“Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгой ХХК руу дайрч орохыг завджээ. Тэрбээр “Оюутолгой бол уул уурхайн шорон болжээ. Эрдэнэт үйлдвэрээс тав дахин том Оюутолгойг дагуулаад хот барих ёстой" хэмээн цахим хуудсандаа лайв хийжээ.

“Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатар:

-Гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт гэдэг бол бүтээн байгуулалтыг хэлдэг. Хэдэн сэндвич нь барилгыг хэлдэггүй юм. Эрдэнэт үйлдвэрээс тав дахин том атал дагуул хот байтугай сумын төв ч бий болоогүй байна. Засгийн газраас Оюутолгой ордын нэрээр батлан даалт гаргуулаад хөрөнгийн бирж дээр мөнгө босгож эх орны газар шороог хэдэн хулгайч ухаж байна хэмээн лайв хийж, харуул хамгаалалтын ажилтнуудтай маргаан үүсгэжээ. 

Оюутолгой ХХК-ийн ажилтан:

-Та бүхний орох гээд дайраад байгаа газар уурхайн талбар. Уурхайн талбар дээр үйл ажиллагаа явуулж буй 20 мянган ажилтан байна. Тэсрэх бодисын агуулах байгаа тул үйлдвэрлэлийн онцгой бүс гэж явдаг. Энгийн иргэдийг нэвтрүүлэх шаардлага үүссэн тохиолдолд тодорхой зөвшөөрөл дүрэм журам баримталдаг хэмээн зохих ёсоор хүсэлт гаргахыг хүсжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан