Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
15-16 насны хүүхдүүд хүний амь хөнөөсөн байж болзошгүй хэргийг камераар илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдрийн 07:26 цагт  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага иржээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 60 орчим насны иргэн гаднын нөлөөтэй байж болзошгүй амиа алдсан байв.

Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж 60 настай, иргэн А-г 15-16 насны хүүхдүүд болох  О болон С нар шөнийн 02:00 цагийн үед зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг “Ногоон бүс” хяналтын камер, аж ахуйн нэгжүүдийн камераар шуурхай тогтоолоо. Улмаар сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйл.Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл

1.Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд дараах ял оногдуулна:

1.1.нийтэд тустай ажил хийлгэх;

1.2.зорчих эрхийг хязгаарлах;

1.3.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих.

Эх сурвалж: ЦЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан