Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, сайт хаасныг анхаарч эхэллээ

Монголд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, сайт хаасныг анхаарч эхэллээ

Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан, сэтгүүлчийн ажлаа хийхэд саад учруулсан үйлдлийн талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Олон улсын сэтгүүлчдийн холбоонд мэдээлэл хүргүүллээ.

Тухайлбал 2023 оны 12 дугаар сарын 01-02 шилжих шөнө zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг шууд зогсоосон асуудлыг мэдээлэв. Мөн МСНЭ-ээс энэ дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ танилцуулсан юм.

Үүний дагуу ОУСХ-ноос  zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон Цензургүй багийн сэтгүүлч Ж.Баттуул, мөн Эрүүгийн хуулийн 13.14 заалтаар гэмт хэрэгт буруутгагдаад буй сэтгүүлчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг МСНЭ-ээс хүслээ.

Тодруулбал, ОУСХ-ны Ази номхон далайн бүс хариуцсан захирал Александр Олук өчигдөр /2023.12.06/ МСНЭ-д имэйл илгээсэн юм. Тус имэйлд “Танай хоёр сэтгүүлч албан тушаалтнуудын гэмт хэрэг, авлигатай тэмцсэнийхээ улмаас нэвтрүүлэг болон сайтаа хаалгасан, хилийн хориг /2023.12.29/ тавиулсан талаар мэдээлэл авлаа. Энэ талаарх бүрэн мэдээллийг МСНЭ-ийн өмнөөс ирүүлэхийг хүсч байна. Бид энэ хэргүүдийн талаар судлан, хамтран ажиллах болно” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан