Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Өмнөд Солонгост суралцах оюутнуудад тэтгэлгийн сан байгуулна

 

Монгол Улсаас 14 мянган оюутан Өмнөд Солонгост суралцдаг бөгөөд ихэнх нь төлбөрөө бие даан шийдвэрлэдэг. Сурахын зэрэгцээ ажил хийж амьжиргаагаа залгуулдаг оюутан олон байна.  Энэ жил 15 оюутан Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Өмнөд Солонгосын сургуулиудад элссэн.

Цаашид тэтгэлэгтэй оюутны тоог нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлгийн сан байгуулах, дээд болон мэргэжлийн боловсролын зэргийг харилцан зөвшөөрдөг болох саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Өмнөд Солонгосын талд тавьжээ.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөд Солонгост айлчлах үеэрээ тус улсын ерөнхий сайдтай уулзаж Монгол улсад нэн шаардлагатай, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон.

Тэгвэл Өмнөд Солонгосын анагаахын чиглэлийн их сургуулиуд, АШУҮИС хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх байдлаар ажиллах боломжтой талаар Л.Энх-Амгалан сайд ярилцжээ.

Үүний зэрэгцээ Япон улсад 1000 инженер, Германд 1000 мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байгааг өмнө нь мэдээлсэн.

1 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Хамгийн их уншсан