Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"IHC esports" баг PUBGM тоглоомы н ДАШТ түрүүлсэн анхны Монгол баг боллоо

PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Турк улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээний "Grand final"-д манай улсаас "4Merical vibes", "Stalwart esports", "IHC esports"  гэсэн гурван баг оролцсон юм. 

IHC esports баг 18 тоглолтын дараах байдлаар 142 оноо авч ДАШТ-д түрүүллээ. Ингэснээр 453,500 ам.долларын шагнал хүртэж байна. Харин "Stalwart esports" баг 138 оноотойгоор хоёрдугаар байр эзэлж 263,000 ам.доллар, "4Merical vibes" баг дөрөвдүгээр байр эзэлснээр 144,000 ам.долларын шагнал хүртлээ. 

Энэ жилийн PUBGM тоглоомын ДАШТ-д манай улсаас анх удаа гурван баг оролцож байгаа. 2020 оны анхны дэлхийн аваргад "zeusesports" буюу одоогийн "ihcesports" баг гуравдугаар байрт шалгарч байсан билээ. Ийнхүү тус тоглоомын төрлөөр ДАШТ түрүүлсэн анхны Монгол баг болж байна. Мөн шилдэг тоглогчоор Zyol буюу Б.Золбоот тодорлоо.

Тэрбээр дэлхийн аваргын цомыг авсан сэтгэгдлээ "Энэ хүртэл манай баг амаргүй замыг туулсан. Багаараа маш их бахархаж байна. Биднийг үргэлж дэмжиж байсан дэмжигчдэдээ маш их баярлалаа" хэмээн хуваалцлаа. 

Монгол баг PUBG Mobile-ын ДЭЛХИЙН АВАРГА боллоо

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан