АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Конвертоплануудыг эсэргүүцэж байна

Японы Окинава аймагт байдаг Футтэма дахь Америкийн цэргийн бааз “MV-22 Osprey” нэртэй конвертоплан ашиглах болсныг арлын оршин суугчид хүчтэй эсэргүүцэж байна. Конвертоплан нь газраас хөөрөхдөө нисдэг тэрэгтэй адил, хөөрсөн хойноо онгоцны зарчмаар ажилладаг өвөрмөц агаарын тээврийн хэрэгсэл юм. Үүнээсээ болоод нисгэгч өчүүхэн төдий алдаа гаргахад осолд ордог. Энэ цэргийн баазын нь хүн ам шигүү суурьшсан дүүрэгт байдаг, ойрхон сургууль байдаг болохоор япончууд ийнхүү дургүйцэж байгаа аж. Окинава арлын амбан захирагч сэтгүүлчдэд хандан “Толгой дээрээс хэзээ ч нураад ирж магадгүй онгоц ашиглана гэхээр хэн ч дургүйцэх нь аргагүй”гэсэн байна. Америкчууд цэргийн бааз дээрээ ямар онгоц ашиглахаа өөрсдөө шийддэг, үүнд нь Японы Засгийн газар өчүүхэн төдий ч нөлөөлөх боломжгүй болохоор конветоплануудыг хүн ам олноор оршдог дүүргүүдийн дээгүүр олон удаа нислэг хийлгэхгүй гэсэн амлалт л авч чадсан аж. Конвертоплан нь нисдэг тэрэгнээс хоёр дахин хурдан, гурав дахин илүү даацтай болохоор Америкчууд Японд ашиглахаасаа татгалзаагүй гэнэ.

0 Сэтгэгдэл