Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын номын нээлт болно АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав Тавдугаар сарын 23-нд бүх нийтээр амарна УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ Амралтын өдрүүдэд толилуулах "Аида" дуурьт гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, С.Мөнгөнцэцэг нар гоцолно “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын баруунаас зүүн тийш явах чиглэлийн хөдөлгөөнийг нээнэ
"Нийслэлийн авто баазын тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоогүй"

"Нийслэлийн авто баазын тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоогүй"

Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд дарга нарын автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй байна гэсэн шүүмжлэлийг иргэдийн зүгээс гаргаад буй. Тэгвэл Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ энэ талаар мэдээлэл өглөө. Тэрээр  "Нийт 79 тээврийн хэрэгсэл өдөр тутмын үйл ажиллагаанд гардаг. Үүнээс 34 нь тэгш, 45 нь сондгой тоогоор төгссөн улсын дугаартай. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан үйл ажиллагаандаа тодорхой өөрчлөлт оруулан ажиллаж байна. Өнөөдрийн хувьд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд үйлчилгээнд гараагүй. 

Цэнхэр дугаартай тээврийн хэрэгсэл зөвхөн албан тушаалтнуудад үйлчилдэг гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд байна. Нийслэлд аж ахуйн ажил их бий. Тиймээс манай байгууллагын тээврийн хэрэгслүүд нийслэлийн харьяа газар, хэлтэс, агентлагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд явж, үйлчилгээнд гардаг. Хууль журмын дагуу гарсан захирамж, шийдвэрийг дагаж мөрдөн ажиллаж байна. Цэнхэр дугаартай хоёр тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалттай өдрөө замын хөдөлгөөнд оролцож буй зураг цахим орчинд гарсан. Тухайн тээврийн хэрэгслүүд нь Нийслэлийн Төр захиргааны авто баазад бүртгэлгүй буюу нийслэлийн авто баазын тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоогүй" гэсэн тайлбарыг өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан