Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! “Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа “Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа Оюутан цэргийн анхан шатны бүртгэл маргааш дуусна "Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ Дүүжин замын тээврийн ашиглалтыг эхний гурван жилд Францын “Пoma” групптэй хамтран хариуцах гэрээ байгууллаа Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалав Олимпын Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад болно
С.Амарсайхан: Малын тэжээлийн экспортыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа

 

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт аймаг, сумдаар ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Малчдын нөхцөл байдал хүндэрч байгаа.

Эрчим хүч, дулааны эх үүсвэрийн найдвартай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ханиад томууны асуудалтай холбоотой эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

Орон нутагт бэлтгэгдсэн махыг худалдаж авч экспорт болон дотоодын зах зээлд нийлүүлэх, мах, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 100 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байгаа. Малчдын бойлсон махыг худалдаж авах ажлыг эрчимжүүлнэ.

Малын тэжээл, өвсний хомсдол үүсэж байна. Зам цасанд дарагдсан, нийлүүлэлт хангалтгүй байна. Иймд малын тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа.

Тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтарч малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээлийг нийлүүлэх ажил хийгдэж байна.

Ханиад томууны тухайд эмнэлгийн ачаалалд анхаарах, эм тарианы нөөцийг бүрдүүлэх асуудлууд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдлаа.

УОК Шуурхай штаб өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахаар байнгын холбоотой ажиллаж байна" гэв.

ВИДЕО: 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан