Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨРӨНГӨ САНХҮҮГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГЛӨӨ.

Өчигдөр аймгийн Засаг дарга Р.Сэддорж, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын төлөөлөгч нарыг хүлээн авч уулзсан. Тус уулзалтаар говийн бүсийн цахилгаан эрчим хүчний ачаалал, нөхцөл байдлыг танилцуулж, Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн гаралтын тоноглолыг засварлах ажлын зардал, төсвийг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан юм.

Өнөөдөр Аймгийн Онцгой Комисс хуралдаж уг засварын ажилд шаардлагатай 266 сая төгрөгийг шийдвэрлэж өглөө. Мөн "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн цаг үеийн байдалтай танилцаж, ачаалал ихэссэнтэй холбоотойгоор трансформаторууд гэмтэх, дамжуулах кабель шатах зэрэг доголдол үүсэж байгаатай холбогдуулан засвар үйлчилгээнд 119 сая төгрөг шаардлагатай байгаа тухай хэлэлцүүллээ. Цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах, ард иргэдийнхээ аюулгүй, эрсдэлгүй амьдрах боломж нөхцлийг хангах үүднээс, тус зардлыг АОК-оос шийдвэрлэх нь зүйтэй гэж комиссын гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Цахилгаан эрчим хүчний асуудалд #Холбогдох төсөв хөрөнгийг ийнхүү аймгийн онцгой комисс шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан