Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь

 

Баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр ирэх Баасан гариг буюу арванхоёрдугаар сарын 29-нд болно. Энэ өдөр бүх нийтээр амрана. Мөн шинэ жилийн баярыг тохиолдуулан ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр амрах тул бүх нийтээр дөрөв хоног дараалан амрах юм.

Эдгээр өдөр БНХАУ, ОХУ-ын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь гарчээ. Хуваарьт дурдсанаар олон улсын нислэг, галт тэрэгний тээвэрлэлт хэвийн байх бол зарим авто замын боомтууд ажиллахгүй юм байна. Тодруулбал, Монгол, Оросын хилийн Алтанбулаг, Эрээнцаваас бусад авто замын боомтууд эдгээр өдрүүдэд 1-7 хоногоор түр хаана. Харин Монгол, Хятадын авто замын бүх боомт арванхоёрдугаар сарын 29, 2024 оны нэгдүгээр сарын 1-нд ажиллахгүй.  Баярын өдрүүдэд БНХАУ, ОХУ-ын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарьтай танилцана уу. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан