Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Баарангийн Пүрэвдаш ах минь “тэнгэрийн хүн” болжээ. Тэрээр 1951 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн билээ. Өөрийнхөө ухамсарт амьдралаа тэр эх орон ард түмнээ соён гэгээрүүлэх үйлст зориулсан тал талын мэдлэг, авьяастай “гайхамшигтай сайхан сэтгүүлч, зохиолч, хань, ах, аав,найз, нөхөр, хамтран зүтгэгч, удирдагч байлаа. Эгэл гэхэд дэндүү эгэл энэ эрхэм хүн хоёр нийгэм дамнан удирдах ажил хийж бусдыг хошуучилж, үлгэрлэн манлайлж явсан  ч нэг ч удаа амнаасаа би ингэсэн, би тэгсэн гэж сайрхаж явсныг нь сонссон хүн үгүй билээ. МАХН-ын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгчээс эхлээд “Ардын эрх”сонины нэгдүгээр орлогч эрхлэгч,МОНЦАМЭ агенлагийн захирал, Монголын Радиогийн захирал зэрэг ажлуудыг он удаан жил нэр төртэй хийж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан юм. Пүүжээ дарга, Пүүжээ эрхлэгч, Пүүжээ ах хэмээн олон түмэндээ хүндлэгдсэн энэ хүн Монголын сэтгүүл зүй, уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн тод мөр, арга барил, дуу хоолойгоо үлдээсэн эрдэмтэн судлаач, бичиг номын хүн байлаа. Бага залуугаасаа л зохиолч сэтгүүлч Т.Баасансүрэн, Ц.Балдорж, Д.Цоодол, Б.Ганбат, Ш.Цэнд-Аюуш, Б.Ганболд, Д.Намсрай, Д.Цэдэн-Иш, А.Мягмаржав зэрэг уран зохиол, сэтгүүл зүйн “томчууд”-тай  нөхөрлөж, зовлон жаргалаа хуваалцаж явсан юм. Аливаад өр зөөлөн хандах, түшиг тулхтай явах, холыг харах ухааныг залуучуудад үлгэрлэн харуулдаг хүн байлаа та. Эгэлгүй сайхан хүмүүн таны алхаж явсан мөр хийж бүтээсэн үйлс тань цагаан билээ. Уран бүтээл тань ард түмнийхээ сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ. Уул Алтай, унаж төрсөн Өгөөмөрийн тал чинь үгүйлэн үлдлээ, Буурал хайрхан чинь будран үлдлээ, Цагаан хайрхан тань цайвалзан үлдлээ. Өндөр Алтайдаа, өгөөмөр баян Төгрөг нутагтаа эргэж төрөөрэй ах минь! 
УМ МА НИ БАД МИ ХУМ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан