Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
САНТАТАЙ ГЭРЭЛТ АВТОМАШИН ХОТОД ӨНГӨ НЭМЛЭЭ

 

Өчигдөр Улаанбаатар хотын гудмаар явсан гэрэлт автомашин шинэ жилийн баярын уур амьсгалыг нийслэлийн иргэдэд мэдрүүлж, догдлол, баяр хөөр бэлэглэлээ. Зөвхөн гадны реклам дээр л хардаг байсан тус гэрэлт машин чухам хаанахын ямар учир утгатай машин байсан бэ?

 

Хүн бүрийн сошиал хуудсан дахь стори хэсэгт буусан тус автомашин “Талх Чихэр” компанийнх байжээ. Өвлийн улиралд дүнсийсэн хотын гудамжинд өнгө нэмж, гэрэл гэгээ бэлэглэсэн тэдний энэ ажил  цаг үеэ олсон шинэлэг байж чаджээ. Харин энэ тухай бид “Талх Чихэр” ХК-ийн Маркетингийн албаны дарга Л.Баттөрөөс лавлаж асуулаа.

“Талх Чихэр” ХК-ийн Маркетингийн албаны дарга Л.Баттөр: “Талх Чихэр” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчдэдээ шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлэх зорилгоор 2 дахь жилдээ түгээлтийн автомашинаа гэрлээр чимэглэсэн. Мөн бид өвлийн улиралд тэр бүр зохион байгуулагдаад байдаггүй гадаа талбайн арга хэмжээг зохион байгуулж, шинэ жилийн баярын өмнө гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хамтдаа нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломж олгохыг бид зорьсон юм. Энэ утгаараа “Сантатай шинэ жил” арга хэмжээг 12 сарын 30-нд 17:00 цагаас Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран “Сантатай шинэ жил” нэрийн дор 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын хувьд өвлийн аялал жуулчлал хангалттай хэмжээнд хөгжөөгүй ч онцлох томоохон баярууд энэ улиралд болдог. Харин эдгээр баярыг угтан хүн бүрийн сэтгэлд догдлол мэдрүүлсэн хөтөлбөр, арга хэмжээ бэлдсэн нь үнэхээр сайшаалтай. Тэд “Сантатай шинэ жил” арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн хамгийн сайхан баяр дээр өнгө, гэрэл гэгээ нэмсэн “Талх Чихэр”-ийн хамт олонд нийслэлчүүд баяртай байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан