Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Түмэн тэмээний баяр" Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болно

Монголын аялал жуулчлалын салбарт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх суурийг тавьсан нэгэн чухал эвэнт бол яах аргагүй "Түмэн тэмээний баяр" билээ. Тэгвэл "Түмэн тэмээний баяр"-ыг 2024 оны хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулахаар болжээ.

Зохион байгуулах хугацаа:

2023 оны 02 сарын 01, 02, 03 – ны өдрүүдэд

Зохион байгуулагдах газар:

Өмнөговь аймаг, Даланзадгад хот

Хоёрдугаар сарын 1

16:00-19:00 Зочид төлөөлөгчид, оролцогчдыг угтан авч байрлуулна.

16:00-19:00 Тэмээчдийн техникийн зөвлөгөөн. Нутгийн удирдлагын ордны В1 давхрын зааланд

Хоёрдугаар сарын 2

09:00-13:00 “Түмэн тэмээний баяр – 2024” наадмын тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд явагдана...

09:00-18:00 Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн

10:00-12:00 Тэмээтэй буухиа уралдаан явагдана 4*500 метр

14:00 “Түмэн тэмээний баяр - 2023” наадмын нээлтийн ажиллагаа “Тэмээтэй парад жагсаал” –аар эхэлнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй парад жагсаалд оролцож болно.

14:00 – 15:00 “Тэмээтэй сайхан хос”- ын шалгаруулалт явагдана.

14:00 - 16:00 Сайхан буур шалгаруулах, сайхан ингэ шалгаруулах

16:00–17:00 “Тэмээн поло”-гийн “Аваргын цомын төлөө” шувтаргын 2 багийн тоглолт явагдана.

16:00 – 17:00 Тайлаг тэмээний уралдаан явагдана.

19:00 – 22:00 Тэмээний баярт зориулсан шоу арга хэмжээ

Хоёрдугаар сарын 3

09:00 – 12:00 “Түмэн тэмээний баяр – 2024” наадмын тэмээний уралдаанууд явагдана

- Атан тэмээний уралдаан

- Хоёр наст буюу Торомны уралдана.

- Хурд хүч, авхаалж самбаа шалгасан богинын зайн уралдаан.

09:00 – 14:00 Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн

14:00 Монголын тэмээн соёл, уламжлалд түшиглэсэн, тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа тэмцээн”.

16:00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа, хаалтын үйл ажиллагаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан