Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Өнгөрсөн шөнө нийслэлийн зургаан дүүрэгт зам талбайн цасыг ковшоор хусаж, цэвэрлэжээ

Өнгөрсөн шөнө нийслэлийн зургаан дүүрэгт зам талбайн цасыг ковшоор хусаж, цэвэрлэжээ

Өнгөрсөн шөнийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт зам талбайн цэвэрлэгээний 22 байгууллага 49 техниктэйгээр 22 тонн давс, 12.5 тонн бодис, 9.5 шоо метр дайрга цацжээ. 

Сүхбаатар дүүрэг:

Санзай чиглэлийн зуслангийн замд халтиргаа гулгааг арилгахаар шүүрт ковш ажиллаж байна. Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ дүүргийн 6, 9, 14,16 дугаар хороонд авто замын өгсүүр, уруу хэсэг, уулзварууд болон халтиргаа ихтэй хэсэгт давс, бодис цацлаа. Бэлх, Сэлх чиглэлийн явган хүний замыг цэвэрлэж, 100 айл, Цагдаагийн гудамжны замын цэвэрлэгээнээс гарсан цасыг ачин тээвэрлэж байна.

Хан-Уул дүүрэг:

 'Гранд Тохижилт ХХК" Эрчим хүчний гудамж нуухны цасыг ковшоор хусаж, цасаа ачилт хийжээ.

Баянзүрх дүүрэг:

Баянзүрх эко тохижилт ОНӨААТҮГ-аас Зүүн дөрвөн зам, Намъянжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Офицерийн тойрог, Чулуун овооны тойрог, Амгалангийн зам, Дотоод хэргийн их сургуулийн баруун талын замд нийт дөрвөн тонн бодис цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг зохион байгууллаа. Дүүргийн зам, талбайн үйлчилгээний ажилчид өндөрлөг явган замууд болон өгсүүр шатны цас мөсийг цэвэрлэж байна.

Чингэлтэй дүүрэг:

Дүүргийн ТҮК, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Бага тойруу, Баруун сэлбэ, Чоймболын гудамж болон орон сууцны хороолол дундах замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, тусгай зориулалтын бодис цацлаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан