Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Цагаан сарын барилдаан тасрахгүй, болдгоороо болно

Уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Гэхдээ битүүний өдөр тасарч байгаа. Энэ талаар "Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодруулахад "Энэ жилийн цагаан сарын баярын битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл үнэн. Гэхдээ энэ жил аргын тооллын хоёрдугаар сарын 9-н буюу хуучны 29-нд сүм хийдүүд битүүний өдрийн хурал номоо хурна. Ард иргэд тэр өдөр битүүлэг хийх зан үйлээ хийж болно" гэв.

Битүүний өдөр тасарч байгаа учир уламжлалт сар шинийн барилдаан болох эсэх талаар бөх сонирхогчид сонирхож байлаа. Тэгвэл энэ талаар Бөхийн холбооноос тодруулахад "Барилдаан болно" гэсэн юм.

Өнгөрсөн жилийн тухайд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ. Харин 2022 оны усан бар жилийн барилдаанд аймгийн заан цолтой байсан Э.Мөнхжаргал түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн түүхтэй. Үүнээс өмнө цар тахлын улмаас 2021, 2020 онуудад битүүний өдрийн уламжлалт барилдаан цуцлагдсан.

Усан туулай жилийн барилдаанд Ч.Санжаадамба аварга зодоглож, ард түмнээ баярлуулсан удаатай. Түүний хувьд хэсэг хугацаанд дэвжээнээсээ хөндийрч эргэн ирсэн нь энэ байсан. Тэгвэл энэ жил түүнийг барилдаасай гэж бөх сонирхогчид хүсч байна.

1 Сэтгэгдэл
SRETNA NOVA GODINA SVIMA VANI. ZOVEM SE ALBERTINA I SRETNA SAM ŠTO SMO DOŠLI DO 2024. ŽELIM BRZO PODIJELITI SVOJE RANO SVJEDOČANSTVO O KAKO SAM OVE 2024. GODINE DOBILA ZAJAM OD 200,000.00 EURA. PRIJAVILA SAM SE ZA ZAJAM I DAVIDSON MI JE DOBIO ZAJAM KREDITNA TVRTKA ŠIROM SVIJETA. ZNAM O ČEMU GOVORIM I ZNAM KROZ ŠTO SAM PROŠAO, AKO VAM TREBA BILO KAKAV ZAJAM ZA VAŠ PROJEKT I ŽELITE INVESTIRATI DIREKTNO KOD TVRTKE, MOŽETE KONTAKTIRATI GOSP. DAVIDSON ALBERT PUTEM E-MAILA: {davidsonalbertloan@gmail.com}
Хамгийн их уншсан