Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Х.Нямбаатар: НЗДТ-ыг Яармаг руу нүүлгэнэ

Түгжрэлийг бууруулахын тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар манлайлж, ирэх гуравдугаар сарын 1-н гэхэд Яармаг руу нүүсэн байна гэдгээ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр “Нийслэлийн төр захиргаанд 2000 орчим хүн ажилладаг. Түгжрэлийг бууруулахын тулд нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу нүү гэсэн. Яармагт баригдсан шинэ байранд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гадна харьяа бүх агентлаг очно. Одоогийн энэхүү барилгад Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр шийдвэр гарсан.

Хангарьд ордон дээр аль дээр шийдвэр гарсан, хөрөнгийн менежмент хийхээр олон нийтэд нээлттэй тендер зарлана” гэлээ.

Улаанбаатар хотын захирагчаар Су.Батболд ажиллаж байхдаа нийслэлийн төр захиргаан байгууллагыг Яармаг руу нүүлгэхээр шийдэж, шинэ барилга бариулсан юм. Нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг зарцуулж уг барилгыг ашиглалтад оруулсан ч дараа, дараагийн удирдлагууд нь нүүлгүй, Төрийн ордны баруун талд байрлах Хангарьд ордонд суурьшсаар өнөөдөртэй золгосон. Олон нийтийн зүгээс "өчнөөн зуун тэрбум төгрөг зарцуулж барьсан байраа ашиглахгүй байна" гэдэг шүүмжлэлийг дайж ирсэн бол ирэх гуравдугаар сар гэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас эхлээд бүхий л харьяа агентлагууд шинэ байрандаа суурьших нь ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан