Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сүхбаатарын талбайн урд, төв замын зүүнээс баруун тийш явах чиглэлд хуучин байсан автобусны буудлыг сэргээж байгуулна

Нийтийн тээврийн шинэ чиглэлүүдэд нэгдүгээр сарын 20-ноос автобус явж эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор зарим байршилд автобусны буудал байгуулахаар болжээ.

Нийтийн Тээврийн Газраас мэдээлснээр нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газарт автобусны буудал байгуулах, тэмдэг байршуулах зөвшөөрөл авах хүсэлтээ явуулсан байна.

Тодруулбал нэгдүгээр сарын 20-ноос өмнө автобусны шинэ болон хуучин буудлыг сэргээн байгуулах аж.

Тухайлбал Сүхбаатарын талбайн урд, төв замын зүүнээс баруун тийш явах чиглэлд хуучин байсан автобусны буудлыг сэргээж байгуулах юм байна.

Нийт 56 байршилд автобусны буудал байгуулах зөвшөөрөл авахаар хүсэлтээ илгээжээ.

Нэгдүгээр сарын 20-ноос зургаан урт чиглэлийг холбосон найман тойргоор нийтийн тээврийн 74 шинэ чиглэлд 1,075 автобус үйлчилгээнд явахаар болоод буйг танилцуулсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан