Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Автобусны чиглэлээр санал асуулга авахыг иргэд шаардав

 

Автобусны чиглэлээр санал асуулга авахыг иргэд шаардав

Нийтийн тээврийн салбарт энэ онд цогц шинэчлэлт хийж, түгжрэлийг бууруулахаар албаныхан төлөвлөөд буй. Тухайлбал, парк шинэчлэлтийн хүрээнд энэ онд 600 автобусны татан авалт хийж үүний зэрэгцээ нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлээд буй. Тооцоо төлөвлөгөөний дагуу энэ сарын 20-ноос нийтийн тээврийн автобуснууд шинэ чиглэлээр үйлчилж эхэлсэн. Гэвч маргаан дагуулаад байсан чиглэлийн өөрчлөлт хичээл сургууль эхэлсэн өдрүүдэд иргэдэд бүр хүндрэл учруулж эхэлжээ.

Тодруулбал, хот дундуур сүлжэн явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргасан ч иргэд хуучин маршрутыг сэргээхийг хүсч байна.

Иргэдийн зүгээс автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх дээр санал авч байгаа шиг автобусны маршрутаар ч иргэдээс асуулга авахыг шаардаж эхэлжээ. Өчигдрийн тухайд 17:00-21:00 цагт хасах 25-29 хэмд иргэд 1-2 цаг автобус хүлээж, холын чиглэлийн автобусандаа багтахгүй тохиолдол их гарсан болохыг нийтийн тээврийн санал, гомдол солилцдог цахим хуудаст бичсэн байна. Мөн хүүхдүүд олон минут чиглэлийн автобусаа хүлээж чихээ хайрсан асуудал ч гарсан учир иргэд нийтийн тээврийн чиглэлд нэн яаралтай санал асуулга авахыг шаардаж буй аж.

Гэхдээ одоогоор энэ талаар албаныхан санал хүсэлт гаргаагүй учир иргэдээс асуулга авах эсэх нь тодорхойгүй байна. Автобусны чиглэлд орсон өөрчлөлттэй холбоотой санал гомдлоо иргэд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарт залгаж хэлэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан