Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Нийтийн тээвэр 350 жолоочийн дутагдалтай"

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад цаашид олон талт үе шаттай арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг хэлэв. Тэрээр "Тэгш, сондгой хязгаарлалтыг зогсоосноор түгжрэл нэмэгдэж, нийтийн тээврийн хэрэгсэл ч түгжирнэ. Цаашид урт хугацааны шийдэл нь метро, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл байх юм. Нийслэлд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400 мянга нь хөдөлгөөнд оролцоход тэг зогсоход хүрч байгаа.

Түгжрэлийг бууруулах олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Автобусны тоог нэмснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Тухайлбал, 350 гаруй жолооч дутагдалтай байна.  Бүх асуудлыг нэг дор өргөс авсан мэт шийдэх боломж байхгүй. Гэхдээ эдгээр асуудлыг дунд, богино хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа" гэсэн юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан