Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Говь-Алтай аймагт айлын гэр нурж, долоон машины шил хагарсан мэдээлэл ирсэн" "Говь-Алтай аймагт айлын гэр нурж, долоон машины шил хагарсан мэдээлэл ирсэн"

"Говь-Алтай аймагт айлын гэр нурж, долоон машины шил хагарсан мэдээлэл ирсэн"

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос мэдээлэл өглөө. ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн байдлаар баруун талаас агаарын хүчтэй урсгал орж ирсэн. Баруун аймгуудын нутгаар цас орсон, цасан шуургатай 24 цагийг өнгөрөөлөө. УОК-т цасан суусан 16 дуудлага ирсэн. 352 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, 66 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна. 

Одоогоор Говь-Алтай аймгийн Цогт, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Ихтамир суманд цасанд суусан дуудлагаар ажиллаж байна. Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Төөрсөн сураггүй болсон найман иргэнийг эсэн мэнд олсон. 

Ховд, Говь-Алтай аймагт айлын гэр, байшингийн дээвэр хууларсан, долоон машины шил хагарсан мэдээлэл ирсэн. 

Энэ мөчид Ховд аймгийн хилийн зурвас дагуу айлууд цасанд дарагдсан дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу хилийн цэргийнхэн туулах чадвар сайтай машин техник хэрэгсэлтэй ажиллахаар явж байгаа. 

Баян-Өлгий аймагт цасанд дарагдсан нэг иргэнийг эрэн хайх арга хэмжээ үргэлжилж байна. 

УОК-ын Шуурхай штабаас Улаанбаатар хотоос гарах Эмээлт чиглэл, Дундговь, Чойр чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлах арга хэмжээ авсан. Харин Дархан, Эрдэнэт чиглэлийн авто замын хөдөлгөөн үргэлжилж байгаа. Гэсэн хэдий ч өнөөдөр Төвийн аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул ард иргэд орон нутгийн замд аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан