Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуу хүчтэй цасан шуургатай байна


Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуу хүчтэй цасан шуургатай байна

Улс болон олон улсын чанартай авто замуудын  өнөөдрийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд цас хусах ажлыг Шуурхай ажлын хэсэг гүйцэтгэж байна. Тус чиглэлд цас ихээр орж шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй тул жолооч тээвэрчид зорчихгүй байхыг анхаарууллаа.

  • А1001 дугаартай ДАРХАН-ЭРДЭНЭТ чиглэлд шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Энэ чиглэлд автомашины хөдөлгөөн хэвийн үргэлжилж зарим газар тогтсон цасыг хусаж цэвэрлэх ажил тогтмол хийж буй юм.

  • А0402 дугаартай ДАРХАН-СҮХБААТАР чиглэлд цасан шуургатай, зам даваа саадгүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

  • А0603 дугаартай ЦЭЦЭРЛЭГ-ТОСОНЦЭНГЭЛ чиглэл А0602 ХАРХОРИН - ЦЭЦЭРЛЭГ чиглэлийн улсын чанартай авто замын үзлэг хийгдэж байна. Тэнгэр бүрхэг цас үргэжлэн орсоор байна.

  • А0202 дугаартай МАНДАЛГОВЬ-ДАЛАНЗАДГАД чиглэлийн авто 151-166 км хооронд үүссэн цас мөсийг цэвэрлэж байна.

  • А18 дугаартай НӨМРӨГ-СОНГИНО-НАРАНБУЛАГ чиглэлийн 530+200, 514+515км авто замын зорчих хэсэгт шуурч хунгарласан цасыг ковшоор цэвэрлэх, А0603 дугаартай ЦЭЦЭРЛЭГ-ТОСОНЦЭНГЭЛ-НӨМРӨГ чиглэлийн авто замын зорчих хэсэгт шуурч хунгарласан цасыг автогрейдерээр хусах зэрэг ажлууд хийж байна.

  • Ихэнх чиглэлд тэнгэр бүрхэг, цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Онцын шаардлагагүй бол холын замд гаралгүй, цаг агаарын нөхцөл байдлын мэдээг тогтмол авч, замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан