Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шинэ автобус бүгд ирсэн ч жолооч хүрэлцэхгүй хэвээр байна

Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, түгжрэлийг бууруулахаар үе шаттай ажиллах талаар нийслэлээс мэдэгдсэн. Тодруулбал, энэ онд шинээр 600 автобус авч, үйлчилгээнд гаргах юм. Тэгвэл бүх автобус хотод ирж, үйлчилгээнд гарсан талаар тодрууллаа.

600 шинэ автобус үйлчилгээнд бүрэн гарснаар чиглэлийн хөдөлгөөнд хүлээгдэл үүсэх нь багасч, хүмүүс автобусаар бухимдалгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ.

Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд автобус нэмж авсан нь төдийлөн үр дүнгүй байгааг иргэд шүүмжилж байна. Нийслэлээс өгч байгаа мэдээллээр, 600 шинэ автобус Улаанбаатарт бүгд ирсэн. Автобусны жолоочийн хүрэлцээ муу байгаагаас бүгд хөдөлгөөнд орохгүй байгаа гэв.

Нийтийн тээврийн салбар жолоочийн нөөц дутагдалтай байгаа тул дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй В, С ангилалтай иргэдийг Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд бүртгэн, мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн байна. Шинээр худалдан авсан автобусуудыг бүрэн үйлчилгээнд үйлчилгээнд гаргахын тулд эхлээд эзэнжүүлнэ. Дараагаар нь бүртгэлжүүлж, нийтийн тээврийн компаниудтай эргэн төлөлтөө тохирч, төлбөрийн картны систем суулгаж гаргах аж.

ЖОЛООЧИЙН ЦАЛИНГ 3,5 САЯ ТӨГРӨГ БОЛГОХ ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ

Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй байгаа В, С ангилалтай иргэдийг хоёрдугаар сарын 5-наас бүртгэж, Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд үнэ төлбөргүй суулгахаар болсон. Үүнтэй холбоотой зардлыг нийслэлийн Нийтийн тээврийн батлагдсан төсвөөс гаргах юм. Цалин 3,5 сая төгрөг болно. Хоёр ээлжээр өдөрт 8-9 цаг ажиллах аж.

Гэхдээ одоогоор автобусны жолоочийн цалинг 3,5 сая төгрөг болгох шийдвэр албажаагүй байна.

Цалинг НИТХ-аар төсвийн тодотгол орж, машин цагийн журамд өөрчлөлт оруулна. Тэгэхээр жолооч одоо байгаагаас гурав дахин их хэрэгтэй байгаа нь гол асуудал болохыг нийтийн тээврийн газраас мэдэгдэж байна.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан