Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

 

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -11...-13 градус хүйтэн байна.

Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18...-23, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан