Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Иванишвили Саакашвилиг огцрохыг уриаллаа
Гүржийн тэрбумтан, “Гүржийн мөрөөдөл” эвслийн удирдагч Бидзин Иванишвили сөрөг хүчний дараагийн шийдэмгий алхам бол улс орондоо ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж ерөнхийлөгч Саакшвилиг огцруулах явдал гэж үзэж байна.
Шинэ парламент ерөнхийлөгч Саакашвилиг эргүүлэн татах уу гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Уг нь тэр өөрөө үүнийг хийвэл сайн юм даа” гээд “ингэснээр тэр өөрийгөө хамгаалах болно, яагаад гэвэл би түүний улс төрийн ирээдүйг анхаарч чадахгүй” гэжээ. Ерөнхийлөгч өөрт чинь ерөнхий сайдын суудал амлавал яах вэ гэсэн асуултад “Тэр надад юу ч амлаж чадахгүй, харин би түүнд ямар нэг юм амлаж чадна. Бид нөхцөл байдлыг улам муутгачихгүйн тулд цорын ганц зөв зам болох ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах талаар тохиролцох” гэжээ.
Харин ерөнхийлөгч Саакашвили өчигдөр эрх баригч “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” нам сөрөг хүчинд урважээ гэж мэдэгдсэн юм.
Гүржийн Сонгуулийн төв хорооны мэдээлж байгаагаар даваа гарагт болсон парламентын сонгуулиар Бидзин Иванишвилигийн тэргүүлсэн “Гүржийн мөрөөдөл” эвсэл 54,8 хувийн санал аваад байгаа бол ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн тэргүүлдэг эрх баригч нам 40,4 хувийн санал авчээ.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан