Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
"Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил"-ийн хүрээнд “Багш нарыг багаар нь урамшуулах” удирдамжийг шийдвэрлэсэн

"Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил"-ийн хүрээнд “Багш нарыг багаар нь урамшуулах” удирдамжийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан багш нарыг нийт 300 сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэсэн юм.

2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Дундговь аймгийн нийт шалгуулагчид өмнөх жилийн дундаж оноогоо математик 9,1 оноо, монгол хэл 3,3 оноо, нийгмийн ухаан 8,2 оноо, хими 14 оноо, биологи 4,3 оноогоор тус тус ахиулж, физикийн хичээлээр өмнөх жилийн амжилтаа хадгалж, 6 судлагдахуун дундаж оноогоороо улсад 1-10 дугаарт эрэмбэлэгдсэн амжилтыг үзүүлсэн юм.

Ийнхүү амжилт гаргаж, болзол хангасан багш нарын багийн шагналыг баярын хурлын үеэр гардуулсан бөгөөд 41 багш, 109 сая төгрөгийн урамшуулал авлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан