Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Өсвөрийн жүдочид эх орондоо ирлээ
Тайвань улсад зохиогдсон өсвөрийн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Эл тэмцээнээс +100 кг-ын жинд хүч үзсэн манай улсын тамирчин У.Дүүрэнбаяр алт, -63 кг-д Б.Ганхайч мөнгө, 50кг-д Ц.Цогтбаяр, 55кг-д Б.Сумъяабазар, 66кг-д Г.Балсанлхүндэв, +81кг-д Э.Эрдэнэбилэг, 52кг-д Ц.Хулан нар хүрэл медаль хүртжээ. Тэмцээнд 23 орны 300 гаруй жүдоч барилджээ.
Мөн энэ үеэр залуучуудын аварга шалгаруулах олон улсын жүдо бөхийн тэмцээн болжээ. Энэ тэмцээнд манай улсаас өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид татамид хүч үзсэнээс У.Дүүрэнбаяр мөнгөн медаль, -83 кг-д Э.Хандармаа хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирлээ.
Медалиа ихэрлүүлсэн У.Дүүрэнбаярын сэтгэгдлийг нь сонслоо.
-Юуны өмнө баяр хүргэе?
-Баярлалаа.
-Тэмцээнийхээ тухай сэтгэгдлээ хуваалцаач. Аль улсын тамирчин хүчтэй өрсөлдөгч байв?
-Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маш чанартай боллоо. Өрсөлдөгчдийн хувьд Япон, Солонгосын тамирчид хүчтэй байна.
-Өмнө таарч байсан тамирчидтайгаа таарав уу?
-Алтан медалийн төлөө Японы тамирчинтай барилдсан. Түүнтэй өмнө таарч ялагдаж байв. Харин энэ удаад ялж алт авсандаа баяртай байна.
-Залуучуудын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ?
-Тийм ээ. Медалиа ихэрлүүлсэндээ баяртай байна. Багш нартаа баярлалаа.





Тайвань улсад зохиогдсон өсвөрийн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Эл тэмцээнээс +100 кг-ын жинд хүч үзсэн манай улсын тамирчин У.Дүүрэнбаяр алт, -63 кг-д Б.Ганхайч мөнгө, 50кг-д Ц.Цогтбаяр, 55кг-д Б.Сумъяабазар, 66кг-д Г.Балсанлхүндэв, +81кг-д Э.Эрдэнэбилэг, 52кг-д Ц.Хулан нар хүрэл медаль хүртжээ. Тэмцээнд 23 орны 300 гаруй жүдоч барилджээ. Мөн энэ үеэр залуучуудын аварга шалгаруулах олон улсын жүдо бөхийн тэмцээн болжээ. Энэ тэмцээнд манай улсаас өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид татамид хүч үзсэнээс У.Дүүрэнбаяр мөнгөн медаль, -83 кг-д Э.Хандармаа хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирлээ.
Медалиа ихэрлүүлсэн У.Дүүрэнбаярын сэтгэгдлийг нь сонслоо.-Юуны өмнө баяр хүргэе?
-Баярлалаа.
-Тэмцээнийхээ тухай сэтгэгдлээ хуваалцаач. Аль улсын тамирчин хүчтэй өрсөлдөгч байв?
-Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маш чанартай боллоо. Өрсөлдөгчдийн хувьд Япон, Солонгосын тамирчид хүчтэй байна.
-Өмнө таарч байсан тамирчидтайгаа таарав уу?
-Алтан медалийн төлөө Японы тамирчинтай барилдсан. Түүнтэй өмнө таарч ялагдаж байв. Харин энэ удаад ялж алт авсандаа баяртай байна.
-Залуучуудын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ?
-Тийм ээ. Медалиа ихэрлүүлсэндээ баяртай байна. Багш нартаа баярлалаа.





Д.Намнан
0 Сэтгэгдэл




















