Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Оюутны ДАШТ- д манай тамирчид 8 дугаар байр эзэллээ
Чөлөөт бөхийн 10 дахь удаагийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финлянд улсын Куртане хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хоёр жил тутамд нэг болдог энэхүү тэмцээнд энэ жил тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-д С.Батболд, эмэгтэйчүүдийн 51 кг-д зодоглосон залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг мөнгөн медаль хүртэж бусад тамирчдын байр эзэлсэн оноогоор наймдугаар байрт шалгарлаа. Ингэснээр 2010 онд Итали улсын Турин хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ганц хүрэл медаль хүртэж байсан амжилтаа ахиуллаа. Тэмцээний нэгдүгээр байрт 52 оноогоор Украины шигшээ баг, удаахь байрт 46 оноогоор Японы шигшээ орсон бол, гуравдугаар байрт 44 оноогоор Канад улсын шигшээ багийн тамирчид шалгарчээ.
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















