Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Сургагч багшаар ажиллах хүсэлтэй албан хаагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хөгжлийн хэлтэс нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, ажлын байран дээрх ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулдаг. Сургагч багшийн нөөц бүрдүүлэх, сонгон шалгаруулах журмын дагуу нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөөц бүрдүүлэх зорилгоор дараах сургалтуудыг заах сургагч багш нарыг сонгон шалгаруулж авна. Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг, чадвараа бусадтай хуваалцах сургагч багшаар ажиллах хүсэлтэй албан хаагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.

 

Сургалтын нэр

Сонгон шалгаруулах багшийн тоо

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн ERP системийн хэрэглээ

1

Өргөдөл, гомдлын системийн хэрэглээ

1

Бодлогын баримт бичиг, байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй

2

Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан боловсруулах арга зүй

2

Хүн төвтэй төрийн үйлчилгээ, хүний эрх, жендерийн асуудал

2

  • Сургагч багшаар ажиллах сонирхолтой албан хаагчид 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16:00 цагаас өмнө azzaya.t@hrdc.ulaanbaatar.edu.mn хаягаар доорх бичиг баримтыг илгээнэ үү.

Холбоо барих утасны дугаар: 7011-9900, 80843455

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Боловсролын гэрчилгээний хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Сургагч багшаар ажиллах хүсэл зорилгоо илэрхийлсэн Эссэ (150 хүртэл үгтэй)
  5. Багшлах эрхийн үнэмлэх (давуу тал болно)

 

  • Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн албан хаагч ярилцлагад оролцоно.

                                      

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан