Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Авлигыг зөвшөөрөхгүй байх тухай агуулгыг 10-р ангийн нийгэм судлалын хичээлийн хөтөлбөрт оруулна

Боловсролын сайд П.Наранбаяр Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Даваатогтох, албаны дарга Ц.Шинэбаяр нарыг хүлээн авч уулзан, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт авлигыг зөвшөөрөхгүй байх талаарх агуулгыг тусгах талаар ярилцав.Авлигатай тэмцэх газраас Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнтэй хамтран авлигатай тэмцэх, шударга байх ёс суртахууны тухай агуулгыг боловсруулж, орон нутгийн болон нийслэлийн 16 сургуульд туршилтын хөтөлбөр байдлаар хэрэгжүүлсэн байна. Туршилтын дүнд энэхүү хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхэд үр дүнтэй гэж үзсэн тул улсын хэмжээнд ахлах ангийн сургалтын хөтөлбөрт оруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа М.Даваатогтох, Ц.Шинэбаяр нар илэрхийлэв.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдүүдэд авлига, түүний хор уршгийг таниулахад чухал ач холбогдолтой тул уг ажлыг яамны зүгээс дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов. Иймд дээрх агуулгыг ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн Нийгэм судлалын хичээлийн хөтөлбөрт тусгаж, ээлжит хичээлийн гарын авлагыг сургуулиудад хүргүүлэхээр болов. Мөн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн хүрээнд суурь боловсролын сурах бичгийн агуулгад оруулах шаардлагатайг хэллээ.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг  9 дүгээр зорилтын 9.3.1-т “Бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх агуулга, сэдвийг олон улсын туршлага, үндэсний онцлогт нийцүүлэн тусгаж, дүн шинжилгээ хийж, үр нөлөөг үнэлнэ” хэмээн заасан байдаг.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан