Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Сүхбаатар дүүрэг дэх төрийн өмчийн ЕБС-ийн захирлуудтай уулзлаа
Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон ажлын албаны бүрэлдэхүүний хамтаар нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, бодлого, төлөвлөлтөө танилцуулан, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсож буй. Өнөөдөр Сүхбаатар дүүргийнхэнтэй уулзлаа.


Сүхбаатар дүүрэгт төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 25 ерөнхий боловсролын сургуульд 47,951 хүүхэд суралцаж байна. Энэ дүүрэгт АШУҮИС, МУИС, МУБИС, ШУТИС-ийн лицей, Монгол Улсын Консерватор, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамран сургадаг зэрэг олон төрлийн сургууль байдаг онцлогтой. Мөн Сүхбаатар дүүрэг нь 2012 оноос хойш Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн үзүүлэлтээр нийслэлийн хэмжээнд тэргүүлж ирснийг тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн онцоллоо.Уулзалтын үеэр захирлууд эцэг эх, асран хамгаалагчдын сургууль болон багшид хандах хандлагыг эерэг болгоход анхаарч ажиллахыг хүсэв.
0 Сэтгэгдэл






















