Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Эрх мэдэлтнүүд зугатаж эхэллээ
Гүржид энэ сарын 1-нд явагдсан сонгуулиар сөрөг хүчин ялсан. Ялсан сөрөг хүчин Засгийн газраа бүрдүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор сайд нарын нэрийг зарлана. Харин хүчний байгууллагын тэргүүнүүд хилийн чанад руу зугатах нь бараг хэвийн үзэгдэл болов. Сөрөг хүчнийг ялалт байгуулахад шоронд ялтнуудыг хэрцгийгээр тамлаж байгааг харуулсан бичлэг чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Бичлэг үзсэн хүмүүс Гүржийн Дотоод хэрэг, цагдаа, Батлан хамгаалах яам зэрэг хүчний байгууллагуудын удирдлагыг энэ хэрэгт буруутгасан.  Үүнээс болоод тамласан хэрэгт хамгийн их буруутай гэгдсэн Дотоод хэргийн сайд Бачан Ахалай, Батлан хамгаалахын орлогч сайд Дата Ахалай гэдэг ах дүү хоёр Тбилисийн нисэх буудлаас онгоцонд суун зугатжээ. Ах дүү хоёр сөрөг хүчин ялсан сургаар гэртээ байхаас айж Батлан хамгаалах яамны байранд бүгж байгаад ийнхүү зугатсан байна.
Тэдний сонгуулийн штабыг удирдаж байсан хүн ч дагаад зугатжээ. Гүржийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга асан Давид Чакуа, жагсагч залууг буудаж хөнөөсөн хариуцлага хүлээгээгүй цагдаа Зураб Миказе, Дотоод хэргийн яамны томоохон албан тушаалтан Георгий Дгебуазе гэх мэт хүмүүс хилийн чанад руу зугатсан байна. Энэ мэтээр хүчний байгууллагуудын удирдлага ажлаа хаян зугатаж байгаагаар далимдуулан Гүржид эрүүгийн гэмт хэрэг огцом нэмэгджээ. Сүүлийн хэдэн өдрийн дотор оршин суугчид орж амжаагүй байрыг хүчээр булаах, банк дээрэмдэх зэрэг олон ноцтой хэрэг гарсан аж. Саакашвилигийн талынхан энэ бүхэнд ялалт байгуулсан сөрөг хүчнийг буруутгаж байгаа бол сөрөг хүчин албан ёсоор яамдуудыг хүлээн аваагүй байгаа болохоор бүх хариуцлагыг эрх баригчид хүлээх ёстой гэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан