Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Манай гаригийн хамгийн өндөр настай эмэгтэй нас нөгчжээ
Манай гариг дээрх хамгийн өндөр настай эмэгтэй болох Гүржийн Антиса Хвичава 132 насандаа таалал төгссөн байна. Оросын хувьсгал, дэлхийн хоёр дайн, ЗХУ байгуулагдах болон тарахыг үзсэн энэ эмэгтэй Цаленжихскийн районд 132 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснээс хойш гурван сар болоод нас нөгчжээ. Албан ёсоор түүнийг 1880 оны долдугаар сарын 8-нд төрсөн гэж бүртгэсэн байдаг юм байна. Гүржийнхэн урт насалдаг ч Антиса эмээ нас нөгчитлөө ухаан саруул байж, 1965 он хүртэл буюу 85 насалтлаа хөдөө аж ахуйд ажиллаж байжээ. Хамгийн өндөр насалсан энэ эмэгтэй бас хамгийн өнөдр настайдаа хүүхэд төрүүлсэн эмэгтэй болж байгаа юм. Түүний хоёр хүүхэд нь Эх орны дайнд амь үрэгдсэн болохоор тэрээр 60 настайдаа хүү төрүүлсэн нь одоо 73 настай гэнэ. Энэ эмээд 10 ач, 12 гуч, зургаан жич үлдсэн байна. Хэдийгээр түүний яг төрсөн тухай баримт бичиг үлдээгүй ч зөвлөлтийн болон, хувьсгалаас өмнөх баримт бичгүүдээр түүний төрсөн он, өдрийг тогтоосон юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан