Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Япон машины борлуулалт буурчээ
Японы машин үйлдвэрлэгчид Хятад дахь салбар үйлдвэрийнхээ үйл ажиллагааг 50 хувиар бууруулахаар болжээ.  Азийн хоёр том гүрэн газар нутгийн маргаанаас үүдэн харилцаа нь хүйтэрч байгаагаа үүгээр дахин харуулж байна.  Хоёр улсын газар нутгийн маргаанаас үүдэн “Тоёота Мотор”, “Ниссан Мотор”, “Хонда Мотор” зэрэг томоохон компани Хятад дахь салбаруудынхаа үйлдвэрлэлийг үлэмж хэмжээгээр бууруулахад хүрчээ. Хятадад Японы бизнес эрхлэгчдийг хавчин гадуурхах, тус улсын бараа бүтээгдэхүүнд бойкот тогтоох гэх мэтчилэн олон нийтийн эсэргүүцэл их  гарч байгаа нь ч үүнд нөлөөлжээ. Өнгөрсөн сараас хойш гэхэд Тоёотагийн Хятад дахь машины борлуулалт 40 хувиар унаад байгаа юм. Ийнхүү Япон машины борлуулалт буурч байгаа нь бусад улсын машин үйлдвэрлэгчдийн хувьд сайхан завшаан болж Өмнөд Солонгосын Hyundai Motor компанийн машины борлуулалт Хятадад 15 хувиар өссөн бол Audi 20 хувь, BMW 55 хувь, Mercedes Benz 10 хувиар тус тус нэмэгдсэн байна.    
Тоёота, Хонда компаниуд үйлдвэрлэлийнхээ хэмжээг багасгахын тулд ажлын цагийг богиносгож, ажлын эрчмээ сулруулж байгаа бол Ниссан компанийн үйдвэрүүд шөнийн ээлжинд ажиллахаа зогсоожээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан