Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Боловсролын салбарын 2024-2028 оны зардлын хүрээг танилцуулах уулзалт зохион байгуулав

​​​​​​

Боловсролын яамнаас Монгол Улсын Боловсролын салбарын 2024-2028 оны дунд хугацааны зардлын хүрээг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ хүрээнд Боловсролын яамны санаачилгаар Дэлхийн банкны эдийн засагч, зөвлөхүүдийн баг ирэх дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоолол, загварчлалыг боловсруулж, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөлд танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн болон нийгэм, эдийн засгийн хувьд ялгаатай бүлгийн хүүхэд, залуучуудын боловсролын ялгааг арилгахад шаардлагатай хөрөнгө оруулалт, хэрэгцээг эрэмбэлэх, санхүүжилтийн шинэлэг боломжууд болон боловсролын салбарын санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар талууд санал солилцлоо.Уулзалтад Дэлхийн банкны төлөөлөл, Боловсролын сайд, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон бусад яамдын албан хаагчид оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан