Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
“Миний кодын эхлэл” хакатон эхэллээ

Нийслэлийн Бизнес инновацын газар, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль болон Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс хамтран “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг аравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.Хакатон тэмцээн нь сурагчдад шинжлэх ухаан, технологийн мэдлэг олгох, бүтээлч ур чадварыг тэнцвэртэйгээр хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход  дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд сурагчид 2 өдрийн турш вэб програмчлалын сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээрээ бүтээл гаргах юм.Хакатонд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 7, 10, 15, 18, 26, 32, 34, 41, 52, 59, 60 75, 114, 115, 118, 161, 163, 130 дугаар сургуулийн 9-11 дүгээр ангийн 24 сурагч өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр оролцож байна.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан