Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзав

Боловсролын сайд П.Наранбаяр Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн ерөнхийлөгч, профессор Мотояама Мицүги тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.Вакаяамагийн их сургууль нь анх 1875 онд Багш бэлтгэх коллеж болон байгуулагдаж байсан ба өдгөө боловсрол, инженерчлэл, эдийн засаг, аялал жуулчлал, нийгмийн мэдээлэл зүйн тэнхимүүд, Япон судлалын төв, Аялал жуулчлалын судалгааны төв бүхий их сургууль болж өргөжсөн байна. Тус их сургууль ШУТИС-тай бизнесийн удирдлага, эдийн засаг, менежментийн ухааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ.Цаашид ШУТИС-ийн харьяа Коосэн технологийн коллежийн суралцагчдыг III түвшнээс нь Японд суралцуулах, багш нарыг докторын зэрэг хамгаалуулахад хамтран ажиллах боломжтой гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан