Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
ДАШТ-ий 10 удаагийн аварга С.Йошидад ФИЛА баяр хүргэлээ
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гаас Канад улсын Страткона Канти хотод болж өнгөрсөн эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-д 55 кг-ын жинд алтан медаль хүртэж дэлхийн дэвжээнд 10 дахь удаагаа түрүүлж чөлөөт бөхийн спортын түүхэнд гайхамшигт амжилт гаргасан Японы бөх Саори Йошида болон Японы бөхийн холбоонд баяр хүргэжээ.
Тэрээр 1998, 2001 онуудад өсвөр үеийн болон залуучуудын ДАШТ-нд тус бүр хоёр удаа алтан медаль хүртэж сүүлийн гурван Зуны олимпын наадам, Азийн тоглолтонд босоо байж 2002 оноос хойш ДАШТ-нд завсаргүй 10 удаа түрүүлж чөлөөт бөхийн спортын түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан бөх боллоо.
Японы эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид дэлхийд олон жил ноёрхож олимпын наадам, насанд хүрэгчид, залуучууд болон оюутны ДАШТ, тивийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Тэдгээр бөхчүүдийн дотор олимпын гурван аварга, дэлхийн арван удаагийн аварга Саори Йошида гоц амжилтаараа бусдаасаа тодорч Японы төдийгүй гадаад орнуудын бөхчүүдэд бахархан дууриах үлгэр жишээ болсоор байна.
Оросын домогт бөх А.Карелин сонгомол бөхийн төрөлд олимпын наадмын гурван алт, ДАШТ-д есөн алтан медаль авсан амжилтыг С.Йошида энэ жил эвдэж чадлаа.
С.Йошида 1982 оны аравдугаар сарын 5-нд Японы Мие хотод төрж төрөлх хотдоо 12 настайгаасаа дасгалжуулагч Казухито Сакаегийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэн эхэлж өнөөг хүртэл багштайгаа хамт бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2002 онд олон улсын тэмцээнд оролцох болж мөн ондоо Грек улсын Чалкида хотод болсон ДАШТ-д анх удаа оролцохдоо дэлхийн аварга цолыг 20 настайдаа анх хүртсэнээс хойш олимп, дэлхий, тивийн тэмцээнд хэнийг ч урьдаа гишгүүлээгүй өнөөг хүрлээ. ДАШТ-д нийтдээ 62 барилдааныг ялалтаар дуусгаж ганц ч удаа ялагдаагүй байна.
2006 онд Афин хотод болсон Зуны олимпын наадмын хөтөлбөрт чөлөөт бөхийн төрлийг оруулсан нь түүний хувьд аз гийсэн явдал болж олимпын аварга гэдэг эрхэм дээд цолыг анх удаа хүртжээ. Түүнээс хойш Бээжин, Лондонгийн олимпоос гурав дахь алтан медалиа энгэртээ зүүсэн юм.
2002-2006 онд дотоод, гадаадын тэмцээнд 100 удаа ялагдаагүй, шинэ дээд амжилт тогтоосон. Харин 2009 онд БНХАУ-ын Тайюань хотод болсон эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээнд АНУ-ын бөх Марси Ван Дюсеннд оноогоор ялагдаж 120 дахь завсаргүй ялалтаа авч чадаагүй өнгөрсөн билээ.
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гаас Канад улсын Страткона Канти хотод болж өнгөрсөн эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-д 55 кг-ын жинд алтан медаль хүртэж дэлхийн дэвжээнд 10 дахь удаагаа түрүүлж чөлөөт бөхийн спортын түүхэнд гайхамшигт амжилт гаргасан Японы бөх Саори Йошида болон Японы бөхийн холбоонд баяр хүргэжээ. Тэрээр 1998, 2001 онуудад өсвөр үеийн болон залуучуудын ДАШТ-нд тус бүр хоёр удаа алтан медаль хүртэж сүүлийн гурван Зуны олимпын наадам, Азийн тоглолтонд босоо байж 2002 оноос хойш ДАШТ-нд завсаргүй 10 удаа түрүүлж чөлөөт бөхийн спортын түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан бөх боллоо.
Завсаргүйгээр 119 дараалан ялалт байгуулж байжээ
Японы эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид дэлхийд олон жил ноёрхож олимпын наадам, насанд хүрэгчид, залуучууд болон оюутны ДАШТ, тивийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Тэдгээр бөхчүүдийн дотор олимпын гурван аварга, дэлхийн арван удаагийн аварга Саори Йошида гоц амжилтаараа бусдаасаа тодорч Японы төдийгүй гадаад орнуудын бөхчүүдэд бахархан дууриах үлгэр жишээ болсоор байна.
Оросын домогт бөх А.Карелин сонгомол бөхийн төрөлд олимпын наадмын гурван алт, ДАШТ-д есөн алтан медаль авсан амжилтыг С.Йошида энэ жил эвдэж чадлаа.
С.Йошида 1982 оны аравдугаар сарын 5-нд Японы Мие хотод төрж төрөлх хотдоо 12 настайгаасаа дасгалжуулагч Казухито Сакаегийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэн эхэлж өнөөг хүртэл багштайгаа хамт бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2002 онд олон улсын тэмцээнд оролцох болж мөн ондоо Грек улсын Чалкида хотод болсон ДАШТ-д анх удаа оролцохдоо дэлхийн аварга цолыг 20 настайдаа анх хүртсэнээс хойш олимп, дэлхий, тивийн тэмцээнд хэнийг ч урьдаа гишгүүлээгүй өнөөг хүрлээ. ДАШТ-д нийтдээ 62 барилдааныг ялалтаар дуусгаж ганц ч удаа ялагдаагүй байна.
2006 онд Афин хотод болсон Зуны олимпын наадмын хөтөлбөрт чөлөөт бөхийн төрлийг оруулсан нь түүний хувьд аз гийсэн явдал болж олимпын аварга гэдэг эрхэм дээд цолыг анх удаа хүртжээ. Түүнээс хойш Бээжин, Лондонгийн олимпоос гурав дахь алтан медалиа энгэртээ зүүсэн юм.
2002-2006 онд дотоод, гадаадын тэмцээнд 100 удаа ялагдаагүй, шинэ дээд амжилт тогтоосон. Харин 2009 онд БНХАУ-ын Тайюань хотод болсон эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээнд АНУ-ын бөх Марси Ван Дюсеннд оноогоор ялагдаж 120 дахь завсаргүй ялалтаа авч чадаагүй өнгөрсөн билээ.
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















