АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Бүү ярь хэмээх нэртэй Хятадын зохиолч Нобелийн шагнал хүртлээ
Мо Ян буюу “Бүү ярь” хэмээх үзэгний нэрээрээ алдартай Хятадын зохиолч Нобелийн 2012 оны утга зохиолын шагналын эзнээр тодорлоо. 1981 оноос анхны бүтээлээ хэвлүүлж эхэлсэн Мо Ян богино өгүүллэгүүдээрээ алдартай. Нобелийн хороо түүний бүтээлүүдийг “ардын үлгэр туульсыг түүх, контемпорэритэй хослуулсан” хэмээн үнэлжээ.
57 настай Мо Ян Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Хятадын анхны зохиолч юм. 2000 онд Хятадад төрсөн Гао Синжан Нобелийн утга зохиолын шагнал хүртэж байсан боловч тэрээр Францын иргэншилтэй юм. Мо Яны хувьд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн 109 дэх зохиолч болж байна. Тэрээр Ардын чөлөөлөх армид цэрэг байхаасаа зохиол бичиж эхэлсэн бөгөөд 1987 онд “Улаан сорго" хэмээх номоороо олон улсад алдаршсан юм. Түүний энэхүү зохиолоор кино хийсэн нь Берлиний кино наадмаас Алтан баавгайн шагнал хүртсэн билээ.
Маш олон уншигчтай Мо Яны сүүлийн үеийн сайн зохиолуудын тоонд “Дарсны бүгд найрамдах улс, Намайг тамирдуулсан үхэл амьдрал, Том хөх, Өргөн ташаа” хэмээх ном нь ордог. Хятадын хамгийн контемпорэри зохиолч гэгддэг тэрээр заримдаа Коммунист намтай хэтэрхий ойр байна гэсэн шүүмжлэл хүлээдэг. Гэвч тэрээр өөрөө “Зохиолч хүн бол нийгмийн хар бараан талыг илчлэн гаргаж, шүүмжилж, хүний ертөнцийн муу муухайг уудлан үзүүлэх ёстой. Магадгүй хэн нэгэн гадаа гудамжинд гараад орилж, уур бухимдлаа илэрхийлдэг. Гэвч өрөөндөө нуугдаад, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байгаа хүмүүсийн дуу хоолойг утга зохиолоор дамжуулан нийгэмд хүргэх нь миний үүрэг” хэмээн ярьдаг.
Мо Ян хамгийн сүүлд Хятадын нэг хүүхэд бодлогын талаар өгүүлсэн “Мэлхий” хэмээх зохиолоо хэвлүүлсэн нь Хятадын хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох Мао Дуны шагналыг хүртсэн байна.
Тэрээр Нобелийн шагналаа арванхоёрдугаар сард 10-нд Осло, Стокгольмд болох шагнал гардуулах ёслолын үеэр гардан авах юм.
Б.Сэвжидмаа
Мо Ян буюу “Бүү ярь” хэмээх үзэгний нэрээрээ алдартай Хятадын зохиолч Нобелийн 2012 оны утга зохиолын шагналын эзнээр тодорлоо. 1981 оноос анхны бүтээлээ хэвлүүлж эхэлсэн Мо Ян богино өгүүллэгүүдээрээ алдартай. Нобелийн хороо түүний бүтээлүүдийг “ардын үлгэр туульсыг түүх, контемпорэритэй хослуулсан” хэмээн үнэлжээ. 57 настай Мо Ян Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Хятадын анхны зохиолч юм. 2000 онд Хятадад төрсөн Гао Синжан Нобелийн утга зохиолын шагнал хүртэж байсан боловч тэрээр Францын иргэншилтэй юм. Мо Яны хувьд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн 109 дэх зохиолч болж байна. Тэрээр Ардын чөлөөлөх армид цэрэг байхаасаа зохиол бичиж эхэлсэн бөгөөд 1987 онд “Улаан сорго" хэмээх номоороо олон улсад алдаршсан юм. Түүний энэхүү зохиолоор кино хийсэн нь Берлиний кино наадмаас Алтан баавгайн шагнал хүртсэн билээ.

0 Сэтгэгдэл