Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Жүдочид дөрвөн хүрэлтэй
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабид олон улсын жүдо бөхийн холбооны гран при тэмцээн болж буй. Тус тэмцээнд 27 орны 130 гаруй жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас эрэгтэй, эмэгтэй дөрвөн жинд 11 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр татамид гарсан хүчтэнүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ОУХМ Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн бол хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон Б.Мөнгөнчимэг нар хүрэл медаль хүртжээ. Харин тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорно. Манай тамирчдаас 90кг-д Б.Амбасэлмаа зодоглох юм.
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабид олон улсын жүдо бөхийн холбооны гран при тэмцээн болж буй. Тус тэмцээнд 27 орны 130 гаруй жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас эрэгтэй, эмэгтэй дөрвөн жинд 11 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр татамид гарсан хүчтэнүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ОУХМ Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн бол хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон Б.Мөнгөнчимэг нар хүрэл медаль хүртжээ. Харин тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорно. Манай тамирчдаас 90кг-д Б.Амбасэлмаа зодоглох юм. Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















