Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Дрогбагийн гоолонд уурссан Сенегалын фанатууд үймээн дэгдээжээ
Дакарт болж буй Африк тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний Сенегал-Зааны ясан эргийн хоорондох тоглолтын үеэр үймээн гарснаас тэр даруй зогсооход хүрчээ. Уг тоглолтод талбайн эзэн Сенегалын баг 2-0-оор хожигдохдоо тулсан учир уурссан фанатууд нь Зааны ясан эргийн хөгжөөн дэмжигчид болон багийн гишүүд рүү хүртэл элдэв зүйлийн хог шидэлж, далбааг нь урж тасдан, гал гаргаж танхайрч эхэлжээ. Зааны ясан эргийн фанатууд нутгийн хөгжөөн дэмжигчдээс зугтаж, хөлбөмбөгийн талбай руу үсэрцгээж байсан бөгөөд цагдаагийнхан тэдний хөлбөмбөгчдийн хамт аюулгүй газарт хамгаалан хүргэжээ. Энэ үймээний үеэр 10 гаруй хүн бэртэж гэмтсэний дотор Сенегалын Спортын сайд хүртэл байжээ.
Үймээн Зааны ясан эргийн довтлогч Д.Дрогба тэмцээний дуусахаас 15 минутын өмнө хоёр дахь гоолоо хийсний дараа эхэлжээ. Үймээнийг намжтал 40 минут хүлээзнэхээр шийдсэн боловч зогсох шинжгүй байсан учир тоглолтыг бүрмөсөн зогсоохоор шийджээ.

Дакарт болж буй Африк тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний Сенегал-Зааны ясан эргийн хоорондох тоглолтын үеэр үймээн гарснаас тэр даруй зогсооход хүрчээ. Уг тоглолтод талбайн эзэн Сенегалын баг 2-0-оор хожигдохдоо тулсан учир уурссан фанатууд нь Зааны ясан эргийн хөгжөөн дэмжигчид болон багийн гишүүд рүү хүртэл элдэв зүйлийн хог шидэлж, далбааг нь урж тасдан, гал гаргаж танхайрч эхэлжээ. Зааны ясан эргийн фанатууд нутгийн хөгжөөн дэмжигчдээс зугтаж, хөлбөмбөгийн талбай руу үсэрцгээж байсан бөгөөд цагдаагийнхан тэдний хөлбөмбөгчдийн хамт аюулгүй газарт хамгаалан хүргэжээ. Энэ үймээний үеэр 10 гаруй хүн бэртэж гэмтсэний дотор Сенегалын Спортын сайд хүртэл байжээ. Үймээн Зааны ясан эргийн довтлогч Д.Дрогба тэмцээний дуусахаас 15 минутын өмнө хоёр дахь гоолоо хийсний дараа эхэлжээ. Үймээнийг намжтал 40 минут хүлээзнэхээр шийдсэн боловч зогсох шинжгүй байсан учир тоглолтыг бүрмөсөн зогсоохоор шийджээ.


0 Сэтгэгдэл




















