Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
"Охидын ариун цэврийн булан" нөлөөллийн ажил зохион байгуулжээ

Өсвөр насны охидын бие, сэтгэл зүйн онцлогийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж тэдний өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх, ариун цэврийн хэрэглэлийн соёлтой, боловсон хэрэглээг бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сургууль болон дотуур байрын орчноор дамжуулан өсвөр насны охидод сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлийг зөв хэрэглэж сурах. 

Мөн  сарын тэмдгийн үед тохиолдох бэрхшээлүүдийг даван туулах, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сахиснаар эрсдэлээс өөрийгөө хамгаалах, мэдээлэл хүргэх, бие биедээ туслах талаар мэдлэг, хандлагыг төлөвшүүлэн хөгжүүлэх “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажлыг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд 21 аймгийн ЕБС-ийн 245 дотуур байр хамрагдсан бөгөөд аймгуудад хүлээлгэн өгчээ.

Та бүхэн энэхүү ажлыг дэмжин сарын тэмдэг ирсэн үед охид өөрсдийн хичээл сургуулийн үйл ажиллагаа, өдөр тутмын тогтсон дэглэмээ хэвийн үргэлжлүүлэхэд туслах охидын ариун цэврийн буланг сургууль болон дотуур байрын орчинд бий болгон ажиллахыг уриалжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан