Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Францын Ерөнхийлөгч гэрийн даалгавар хийхийг хуулиар хориглоно
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дунд сургуульд гэрийн даалгавар хийхийг хуулиар хориглох саналтай байна. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч болсон тэрээр боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл хийнэ хэмээн амласан нь энэ байсан бололтой. Гэхдээ Ерөнхийлөгчийн хийх шинэчлэл зөвхөн гэрийн даалгаварыг үгүй болгоод зогсохгүй ерөнхийдөө хичээл, сургуулийн цагийг багасгаж, хүүхдийн ачааллыг бууруулах зорилготой юм байна. “Хичээлийг гэрт биш сургууль дээрээ л хийх ёстой” хэмээн хэлж буй Ерөнхийлөгч Ф.Олландын санал хууль болон батлагдвал зуны амралтыг богиносгож, багш боловсон хүчин дутагдалтай газарт 60000 багш шинээр ажилд авах, хичээлийн цагийг тодорхой хэмжээгээр бууруулах гэх мэт томоохон өөрчлөлт хийх юм.
Франц улс өндөр хөгжилтэй орнууд дотроо дунд сургуулийн хичээлийн цаг нь хамгийн уртад тооцогддог. Тус улсад бага, дунд анги ялгаагүй өглөөний 8:30-аас хичээл эхлээд 4:30 –д дуусдаг юм.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн санаачилга амжилттай хэрэгжвэл Ф.Олланд залуу дэмжигчдийнхээ тоог нэмж магадгүй ч энэ өөрчлөлтийг хийхийн тулд өөр олон зүйлийг бодолцох хэрэгтэй гэж ажиглагчид хэлж байна. Тухайлбал, хэдийнээс тогтсон хичээлийн хуваарьт өөрчлөлт орвол эцэг эхчүүд ажлын цагаа хэрхэн зохицуулах вэ, хүүхдүүд гэрийн даалгавараа хийхээ больвол чөлөөт цагийг нь хэрхэн өнгөрүүлвэл зохистой вэ гээд асуудлууд ар араасаа хөндөгдөх бололтой.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан