Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Монгол Туургатны тавдугаар наадам болно
Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам ирэх арваннэгдүгээр сарын 4-нд манай улсад зохион байгуулагдах гэж байна. Анх 2009 онд Монгол бөхийг эсгий туургатан ард түмний дунд дэлгэрүүлэн хөгжүүлэх, олон улсад таниулах зорилгоор зохион байгуулагдаж байсан тус арга хэмжээ эдүгээ дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд наадмын цар хүрээ улам өргөжин тэлсээр Өвөрмонгол, Буриад, Тувагаар аялж, Монгол туургатнуудын уулзан золгож, урлаг соёл, уламжлалаараа нэгддэг олон улсын томоохон арга хэмжээ болоод байна. Бөхийн хорхойтнуудын сонирхлыг Монгол угсаа гаралт бөхчүүдийн уран барилдаанаар соронзон мэт татдаг Монгол туургатны наадам энэ жил -85, +85 гэсэн жингийн ангиллаар жин тус бүрд 64 бөх барилдах юм байна. 2009 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо “АСА” циркт болоход тэр үеийн цэргийн арслан Ч.Санжаадамба 128 бөхөөс түрүүлж байсан юм.
Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам ирэх арваннэгдүгээр сарын 4-нд манай улсад зохион байгуулагдах гэж байна. Анх 2009 онд Монгол бөхийг эсгий туургатан ард түмний дунд дэлгэрүүлэн хөгжүүлэх, олон улсад таниулах зорилгоор зохион байгуулагдаж байсан тус арга хэмжээ эдүгээ дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд наадмын цар хүрээ улам өргөжин тэлсээр Өвөрмонгол, Буриад, Тувагаар аялж, Монгол туургатнуудын уулзан золгож, урлаг соёл, уламжлалаараа нэгддэг олон улсын томоохон арга хэмжээ болоод байна. Бөхийн хорхойтнуудын сонирхлыг Монгол угсаа гаралт бөхчүүдийн уран барилдаанаар соронзон мэт татдаг Монгол туургатны наадам энэ жил -85, +85 гэсэн жингийн ангиллаар жин тус бүрд 64 бөх барилдах юм байна. 2009 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо “АСА” циркт болоход тэр үеийн цэргийн арслан Ч.Санжаадамба 128 бөхөөс түрүүлж байсан юм. Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















