Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
"Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага"- д поло цамцыг нэмж оруулах саналаа СХЗГ-т хүргүүлжээ

Боловсролын сайд, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло загварын цамц нэмж оруулах талаар судалгаа хийх, MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага" стандартад өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.

Уг ажлын хэсэг дүрэмт хувцасны өнөөгийн стандарт, чанар, хүртээмж нь хэрэглэгчдийн хүлээлт, сэтгэл ханамжтай нийцэхгүй, өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага байгаад үндэслэн хүүхэд бүрийн эрүүл мэнд, тав тух, өөртөө итгэх итгэл, суралцах таатай орчныг дэмжсэн, дүрэмт хувцасны нөхцөл байдлын судалгааг хийж, стандартад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж танилцууллаа.

Судалгаанд Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүргээс нийт 10107 сурагч, эцэг эх, багш ажилтан оролцжээ. Судалгааны үр дүнд “поло цамц” нь сурагчдын өдөр тутмын хэрэгцээнд тохирсон, биед эвтэйхэн, угаахад амар, агаар нэвтрүүлдэг, хөдөлгөөнд саад болдоггүй хувцасны нэг төрөл болохыг оролцогчдын олонх онцолсон байна.

Мөн сурагчид дүрэмт хувцас сонгохдоо өөрийн биед тохирсон, тав тухтай хувцсыг сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иймд “поло цамц”-ыг дүрэмт хувцасны шинэчилсэн стандартад албан ёсоор тусгах шаардлагатай гэсэн санал судалгаанаас тодорхой гарчээ.

Ажлыг хэсгийн тайланд үндэслэн MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага" стандартад оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр боллоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан