Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Энд Х.Мөнхбаатар арслан, тэнд Лэнс Армстронг сэргээш хэрэглэж, цол хэргэмээ хураалгахад хүрээд байна
Өнөөдөр онлайн ертөнц дотоод гадаадгүй сэргээшийн тухайн мэдээллээр амьсгалж байна. Дугуйн домогт тамирчин гэгддэг Лэнс Армстронг удаа дараа сэргээш хэрэглэсний улмаас Тур де Францын долоон удаагийн аваргын титмээ тайлж буй тухай гадаад ертөнцөд шуугьж байх хооронд дотоодод маань өнгөрсөн наадмаар сэргээш хэрэглэсэн нь илэрсэн хоёр бөх хэн байсан нь тодорхой болов.
Улсын наадамд барилдсан бөхчүүдээс сэргээш илэрсэн хүмүүсийн нэрийг давтан шинжилгээгээр баталгаажуулсан тохиолдолд олон нийтэд зарладаг. Өмнөх шинжилгээгээр бол хоёр бөхөөс сэргээш илэрсэн ч давтан шинжилгээний хариу ирэх хүртэл нэрийг нь нууцалж байсан билээ. Тэгвэл өчигдөр ирсэн хоёр дахь удаагийн шинжилгээ буюу В сорьцын хариугаар арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нараас допингийн төрлийн бодис илэрсэн нь батлагджээ.
Улсын арслан Х.Мөнхбаатар өнгөрсөн баяр наадмаар их шөвөгт үлдэж, наймын даваанд өвдөг шороодсон бол начин Б.Сугаржаргал зургаагийн даваанд унасан юм. Нэгэнт хоёр бөхөөс сэргээш илэрсэн нь батлагдсан учраас одоо хуулийн дагуу тэдний нэрийг нийтэд зарлаад, ямар хариуцлаг хүлээлгэхээ шийдэх ёстой.
Баяр наадмын тухай хууль ёсоор энэ тохиолдолд давааг нь хүчингүйд тооцож, цол чимгийг нь хураан, барилдах эрхийг нь хоёр жилээр хасахаар заасан байдаг.

Энэ хоёр дуулиант хэргийг мэдсэн юм шиг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Авлига тараасан улстөрч, сэргээш хэрэглэсэн бөх хоёр яг адилхан. Сэргээш хэрэглэсэн бөх түрүүлсэн байлаа ч давааг нь хүчингүй болгож цолыг нь хураадаг. Түүнтэй адил авлига тарааж санал авсан нэр дэвшигчдийн саналыг мөн хүчингүйд тооцох учиртай” хэмээн Өвөрхангайн 10 дугаар тойрогт гарсан маргааны талаар өнөөдөр мэдэгдэж байх юм. Сэргээш ээ гэж...
ULSIIN HARSTAGA T.SANCHIRT ZAAN TSOLIIN UGUUCH BUHIIN HOLBOONIIHOON...SHUDARGA BAI L DAA..
TENEG SETGUULCH... SODNOMSTEREN SERGEESHIIN ASUUDALD YAMAR HAMAA BNA AA.. ULSTURCHUULEHEE BOLIVOL YASIIN.. TA NAR INGEJ YUM BOLGONIIG ULSTURJUULSNEER ARD TUMNIIG HAGARALDUULAH UNDES BOLDOG SHUU...
Ragchaa ymar aimar ym be sergeeshtei huniiig kkkkk
Өнөөдөр онлайн ертөнц дотоод гадаадгүй сэргээшийн тухайн мэдээллээр амьсгалж байна. Дугуйн домогт тамирчин гэгддэг Лэнс Армстронг удаа дараа сэргээш хэрэглэсний улмаас Тур де Францын долоон удаагийн аваргын титмээ тайлж буй тухай гадаад ертөнцөд шуугьж байх хооронд дотоодод маань өнгөрсөн наадмаар сэргээш хэрэглэсэн нь илэрсэн хоёр бөх хэн байсан нь тодорхой болов. Улсын наадамд барилдсан бөхчүүдээс сэргээш илэрсэн хүмүүсийн нэрийг давтан шинжилгээгээр баталгаажуулсан тохиолдолд олон нийтэд зарладаг. Өмнөх шинжилгээгээр бол хоёр бөхөөс сэргээш илэрсэн ч давтан шинжилгээний хариу ирэх хүртэл нэрийг нь нууцалж байсан билээ. Тэгвэл өчигдөр ирсэн хоёр дахь удаагийн шинжилгээ буюу В сорьцын хариугаар арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нараас допингийн төрлийн бодис илэрсэн нь батлагджээ.
Улсын арслан Х.Мөнхбаатар өнгөрсөн баяр наадмаар их шөвөгт үлдэж, наймын даваанд өвдөг шороодсон бол начин Б.Сугаржаргал зургаагийн даваанд унасан юм. Нэгэнт хоёр бөхөөс сэргээш илэрсэн нь батлагдсан учраас одоо хуулийн дагуу тэдний нэрийг нийтэд зарлаад, ямар хариуцлаг хүлээлгэхээ шийдэх ёстой.
Баяр наадмын тухай хууль ёсоор энэ тохиолдолд давааг нь хүчингүйд тооцож, цол чимгийг нь хураан, барилдах эрхийг нь хоёр жилээр хасахаар заасан байдаг.

Шинэ начин Б.Сугаржаргал
Манай хоёр бөхөд тохиолдоод байгаа энэ явдал Лэнс Армстронгт яг одоо тулгараад байгаа юм. Сэргээшийг маш уран нарийн аргаар олон жилийн турш хэрэглэж байсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсоны дараа түүний Тур де Францын уралдаанд долоон удаа аваргалсан амжилтыг хүчингүй болгож буйгаа Олон улсын дугуйн холбоо зарлалаа. Олон улсын дугуйн холбоо UCI-гийн Ерөнхийлөгч Пат МакКуайд хэлэхдээ “Лэнс Армстронгт одоо дугуйн спортод үлдэх зай байхгүй. Тэр мартагдах ёстой хүн” гэж мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр Л.Армстронгийн 1998 оны наймдугаар сарын 1-нээс хойш үзүүлсэн бүх амжилтыг хүчингүйд тооцож, энэ спортод өрсөлдөх эрхийг бүх насаар нь хасчээ. Энэ хоёр дуулиант хэргийг мэдсэн юм шиг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Авлига тараасан улстөрч, сэргээш хэрэглэсэн бөх хоёр яг адилхан. Сэргээш хэрэглэсэн бөх түрүүлсэн байлаа ч давааг нь хүчингүй болгож цолыг нь хураадаг. Түүнтэй адил авлига тарааж санал авсан нэр дэвшигчдийн саналыг мөн хүчингүйд тооцох учиртай” хэмээн Өвөрхангайн 10 дугаар тойрогт гарсан маргааны талаар өнөөдөр мэдэгдэж байх юм. Сэргээш ээ гэж...
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.10.29
2012.10.29
2012.10.23




















