Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Нийслэлийн 117 дугаар сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 100 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухуудыг хийн түлшний системд шилжүүлж байна.

Эдгээрийн нэг болох Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг хийн түлшний системд шилжүүлж, өчигдөр ашиглалтад хүлээн авлаа.

Арга хэмжээнд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, “Бороо гоулд” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Т.Мөнхзул, “Газком” ХХК-ийн удирдлага, инженерүүд, сургуулийн багш ажилчид оролцов.

Ажлын албаны дарга С.Даваасүрэн энэ халаалтын зуухыг шинэчилж, хийн түлшинд шилжүүлсэн нь зөвхөн 117 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн асуудал бус Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад нөлөөлөх чухал ажил гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг шинэчилж, хийн түлшний технологид шилжүүлэх ажлыг “Бороо Гоулд” ХХК татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжүүлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүллээ. Гүйцэтгэчээр ажилласан “Газком” компани Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, 1.8 тоннын багтаамжтай нөөцийн босоо савыг тус сургуульд байршуулснаараа онцлог юм.

Тус сургууль жилд 580 тонн түүхий нүүрс түлдэг. Халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн системд шилжүүлснээр жилийн 580 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, агаарт 2320 тонн хорт бодис ялгарахаас сэргийлэн, агаар орчны бохирдлыг бууруулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан