Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.  Сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сард, II улирлын амралтыг дөрөвдүгээр сард, III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна. Үүний дагуу сурагчид гуравдугаар сарын 31-нд хичээллээд, нэг долоо хоног бие даалт буюу цахимаар хичээллээд, үргэлжлүүлэн долоо хоног амарна.

Аймаг, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн амрах тов нийслэлтэй адилхан ч цаг уурын өөрчлөлт, мал төллөлтөөс хамаарч 30, 31, 32 дахь долоо хоногийн амралт, бие даалтын үйл ажиллагааг 29, 30, 31 дэх долоо хоног шилжүүлж болох юм байна.

Харин бие даалтын долоо хоног нь арав болон гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт байхаар төлөвлөж эдгээр өдрүүдийг хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна. Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан